МАН-аас УИХ-ын даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны гишүүд асуулт асуусангүй. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэллээ. Тэрбээр УИХ-ын дарга бол парламентын эв нэгдлийг хангах хариуцлагатай алба гэдгийг нэр дэвшигчид сануулав.
Харин байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Г.Занданшатар УИХ-ын даргад нэр дэвшиж буйд талархалтай байгаагаа илэрхийлэн, амжилт хүслээ. Ийн Төрийн байгуулалтын байнгын хорооны 13 гишүүний 100 хувийн дэмжлэг авсан Г.Занданшатарын томилгоог чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо