Сүүлийн өдрүүдэд Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн үхэлийн шинж тэмдэгийн тухай бичлэг сошиалаар ихэд тархаж байна. Тухайлбал “Эр эмийн ажлыг хийх үедээ зэрэг найтаах юм бол таван сарын дотор үхлийн ёр орж ирнэ. Эрийн дусал цагаан байхаа больж хар, улаан гарвал зургаан сарын дотор үхнэ” гэх мэт үхлийг зөгнөсөн үйлийн талаар ярьсан бичлэг цахим ертөнцөд багагүй шуугиан тарьсан.
Энэ талаар “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач Д.Ухаанзаяагаас өөрөөс нь тодруулахад : "Тэр бичлэгний тухайд бол миний 10 жилийн өмнө тавьсан гурван цагийн лекцээс зөвхөн тэр хэсгийг нь тасалж аваад цацсан байна лээ. Тэдгээр зүйлийг би өөрөө зохиож эсвэл зөгнөж хэлээгүй. Түвдийн анагаахын атлас гэх алдартай номон дээр бичигдсэн зүйлээс иш татаж ярьсан байгаа. Гэтэл ямар ч тайлбаргүйгээр зөвхөн үхнэ гэсэн хэсгүүдийг нь аваад тавьсан байна лээ. Би тус бичлэгийг анх нийтэлсэн газрыг хүний нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгнө гэсэн байна
124-р сургуулийн гадна талд авто зам, явган замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
COP17: Хурлын хамгаалалт, зохицуулалтад 1740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон Өртөө" ашиглалтад орлоо
COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна