Хар багаасаа Нарантуул захаас жижиглэнгийн худалдаа эрхэлж өөрийнхөө бэлтгэлийн мөнгөө олж, өнөөдрийн амжилтанд хүрсэн хөдөлмөрч О.Пүрэв гэх залуугаар Монголчууд бахархаж байна. Үүрийн гэгээтэй уралдан босж эхнэртэйгээ хүүхдээ сургуульд нь хүргээд Нарантуул зах гарч бараагаа татаад орой нь тарж бэлтгэлээ хийдэг гэх. Тэрээр дэлхийн хэмжээний тулаанч болох хүсэл мөрөөдөл нь түүнийг жигүүрлэсээр өдийг хүрчээ. Саяхан тэр Монголд болсон холимог тулааны тэмцээнд MFC-ийн дэвжээн дээр сонирхогчийн ММА-гийн дэлхийн аварга, хүчтэй тамирчинтай тоглож цэвэр ялалт байгуулж түрүүлсэн байна. Тэрээр энэхүү баярт мөчөө хуваалцаж өөрийн нүүр хуудсандаа “Үргэлж дэмждэг Монгол ахан дүүсдээ маш их Баярлалаа. MFC гийн дэвжээн дээр сонирхогчийн ММА-гийн дэлхийн аварга даруухан бѳгѳѳд хүчтэй үнэхээр мундаг тамирчинтай тоглолоо сайн багш сайн хамт олон нутгийн дэмжигчидийн минь заяа түшиж яллаа.Одоо дэлхийд гарч тулалдахад ѳшѳѳ илүү шилдэг тамирчидтай хүч үзнэ. Бэлтгэлээ улам сайжруулж дэлхийн хэмжээнд ѳрсѳлдѳхийн тулд надад байнгын дэмжигч спонсор байгууллага хэрэгтэй болж байна аа. Намайг 10 наснаас хойш ажлын байраар хангасан НАРАНТУУЛ ОУХТ. (TESO.)МОНГОЛ ЗѲВ БРЭНД, ЗѲВ ААРЦНЫ УНДААНЫ КОМПАНИУД-даа маш их баярлаж явдаг. Намайг албан ёсны тамирчнаараа авч дэмжээсэй. Тэгвэл би Монгол түмэндээ ѳшѳѳ илүү сайн тулаан үзүүлэхийн тѳлѳѳ ѳдѳр бүр чин шударгаар хѳдѳлмѳрлѳх болно оо. Монгол түмэндээ баярлаж талархаж явдаг” хэмээн бичсэн нь биеллээ олж “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд дэмжин ажиллахаар болжээ. Түүний хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөсөн тулааны ялалтыг нь мялааж 5 000 000 төгрөгийг дэлхийн аварга болохыг ерөөн гардуулжээ. Уншигч та бүхэн Т.Ганболд эрхэмийг улс төрч, эрх мэдэлтнүүдийн “Шударга бус” явдалыг зориглон илчилж, нийгэмдээ шударга үнэний тогтоохын төлөө дуугарч яваа бизнесмэн гэдгээр нь илүү таних биз ээ. Дашрамд дуулгахад Алтан Дорнод “Монгол” ХХК нь МУГТ С.Төгсцогтыг дэмжин ажиллаж, өдий зэрэгтэй амжилт хүргэхэд чухал нөлөө үзүүлж яваа юм. Ийн цаашид дахин нэг Монгол тулаанчийг дэлхийн дэвжээнээ гарахад дэмжлэг үзүүлэн, даль жигүүр нь болж байна. “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн удирдлагууддаа нийт Монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хайгуулын ажлыг эсэргүүцэгч Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ