Чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулсан юм.
Гишүүд Байнгын хорооноос гаргасан дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн. Улмаар УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлаар цахимаар хураах санал хураахад гишүүдийн 61.5 хувийн саналаар дэмжсэнээр цахимаар нууцаар санал хураалаа.
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг дэмжээгүй гэх саналд нууц санал хураалт явуулахад гишүүдийн 66.2 нь дэмжсэнээр ийнхүү УИХ-ын дарга М.Энхболд огцорлоо.
УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр "Би хуулийн дагуу огцорч байна. Энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн УИХ-ын даргыг огцруулах асуудал ахиж битгий гараасай. Би ямар нэгэн байдлаар сандал ширээтэй зууралдаагүй. Олон ажил алба эрхэлж явлаа. Өгөх үедээ өгөөд явж байсан. Гол нь энэ удаад хуулийн дагуу өгөх ёстой гэж бодсон. Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн хоёр сарыг эс тооцвол би сайн ажиллаж байсан гэж дүгнэж байна" гэлээ.
Хайгуулын ажлыг эсэргүүцэгч Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно