Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь
Түүнчлэн мэдүүлэг гаргагч А.Хаянхярваа нь "Солид контентс", "Аква Монгол" ХХК-иудын захирлаар бүртгэлтэй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг зөрчсөн зөрчлийн шинжтэй байна.
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар АТГ-аас зохих байгууллага, албан тушаалтанд хандлаа.
“Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” (Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх заалт) хэмээн Авлигын эсрэг хуульд заасныг үндэслэн Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт ажлаас халах хариуцлага тооцуулахаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 05/11214 дугаартай “Хариуцлага хүлээлгэх тухай” албан бичгийг АТГ-аас хүргүүлсэн.
Гэтэл Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт албан тушаалтны цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ нь АТГ-аас хянан шалгаж тогтоосон зөрчлийн дагуу хариуцлагыг тооцоогүй бөгөөд сахилгын шийтгэлийг бууруулж ногдуулсан байна.
АТГ-аас зөрчил гаргасан дээрх 2 албан тушаалтны гаргасан зөрчилд нь хуульд заасан үндэслэлийн дагуу хариуцлага тооцуулаагүй талаар мэдэгдэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай хугацаатай албан бичиг хүргүүлсэн бөгөөд хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан талаарх хариуг АТГ хүлээж байна.
Эх сурвалж: АТГ
Хайгуулын ажлыг эсэргүүцэгч Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно