УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу олонх УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх боломж бүрдсэн юм.
Уг хууль өнгөрсөн баасан гарагаас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан юм.
Ингэхдээ гишүүдийн зүгээс уг асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүссэн юм. Тэгвэл УИХ-ын даргын зөвлөл уг асуудлыг хэлэлцээд өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар оруулж нэн яаралтай горимоор хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд “Би албан тушаалтай зууралдахгүй. Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөхөд бэлэн байна. Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй” гэсэн байр сууриа илэрхийлээд байна.
Дашрамд сануулахад УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэгийн тухай хуулийн дагуу нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо