Дуучин A Cool буюу Б.Анхбаяр реппер Жийд хандан видео бичлэг хийж, цахим хуудсандаа байршуулжээ.
Тэрбээр “Хип хоп дуунд би дуртай. Би “Хар сарнай”, icetop” “lumino” зэрэг хамтлагийг сонсож өссөн. Тэдгээр хамтлагууд надад хараал заагаагүй. Би харин реппер Жий буюу Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг ойлгохгүй юм. Уран бүтээлээрээ дамжуулан маш олон хүнийг доромжилж байна. Уран бүтээл хийх гээд явж байгаа залуучуудыг уран бүтээлээрээ доромжилж, доош нь хийдэг. Үүнийгээ уран бүтээл гэж нэрлэдэг. Үүнд би харамсч байна. Чи яагаад урлагийн хүмүүсийг, уран бүтээлчдийг доромжилдог юм бэ. Үүнийг маш олон хүүхдүүд сонсож байгаа. Тэд хичээж байгаа уран бүтээлчдийн талаар буруу ойлголт авч байгаа. Монголын хүүхдүүдэд чи хараал зааж өгсөн шүү” гэв.
Мөн “Чи тулаан үзээд л явж байдаг юм билээ. Би доромжлуулчихаад явдаг эр хүн биш. Тулааны талбай дээр эр хүн шиг нударгаараа үзээд үнэн, худлаагаа ярилцаад, чи надад тийм л дургүй юм бол тулааны талбайд уураа гарга. Чамаас айх юм алга. Зүгээр байхад доромжилсон хүн нь чи шүү” гэлээ.
Г.Сүрэн
Хайгуулын ажлыг эсэргүүцэгч Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно