Тэртээ 30-аад жилийн тэртээгээс бидний танил болсон Үндэсний унаган брэндүүдийн нэг “Халгай” брэндийг Монгол түмэн андахаа больсон биз ээ. Өнөөдөр хэдий 21-р зуунд техник, технологийн хөгжил дэвшилттэй хөл нийлүүлэн алхаж байгаа хэдий ч хүн төрөлхтөн эрүүл мэндийн төлөө 100% байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн рүү улам бүр тэмүүлэх болжээ. Органик бүтээгдэхүүн гэдэг нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 70-95% нь байгалийн өөрийнх нь бүтээсэн бүтэц, найрлагыг агуулж хадгалж байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр ямар ч химийн орц найрлага хийлгүйгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг органик бүтээгдэхүүн гэнэ.
Бидний өдөр тутамдаа дотроосоо идэж ууж буй зүйлс, гаднаасаа хэрэглэж буй гоо сайхны хэрэглэл саван, шампунь, тос гэх мэт арьсанд хүрэлцэх зүйлс маань гаднаасаа сайхан харагдавч дотроо юуг ч, ямар ч химийн бодисыг агуулж мэдэх бүтээгдэхүүнүүдийг бид өдөр тутамдаа өөрсдөө ч мэдэхгүйгээр хэрэглэж хайран биеэ хохироож байдаг. Харин та өөрөө тэдгээр олон нэр төрөл, ангиллын бүтээгдэхүүнээс сүүлийн үеийн трэнд, үйлдвэрлэсэн газар орон, үнэ ханш, брэнд, нэршил гэх мэтэд анхаарлаа хандуулах бус орц найрлаганд нь чухам юу агуулагдсан эсэх хадгалалт үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор химийн бодис хир их хэмжээгээр агуулсан эсэхэд санаагаа чилээж аль болох тэдгээрийг агуулаагүй байгалийн гаралтай орцуудыг түлхүү ашигласан бүтээгдэхүүнийг өөрийн сонголтоо болгосноор та өөрийгөө болзошгүй аюулт өвчлөл,харшил, хавдар гэх мэтээс сэргийлж чадах юм шүү.
Харин яг энэ жишгээр технологио нэвтрүүлсэн бүтээгдэхүүнийг та их холоос гадаадын ямар нэг улс орны бүтээгдэхүүнээс хайх хэрэггүй. Учир нь тантай их ойрхон эх орны үйлдвэр болох Монкрем компани нь 100% байгалийн гаралтай, химийн орц найрлагагүй Халгай Брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдгийг дахин дуулгая. Монкрем компанийн “Халгай” шампуни нь таны үсийг эмчлэх, ургуулахаас гадна тус брэндийн үс арчилгааны салонууд “ЦАГААН ҮС”-ны эсрэг шинэ үйлчилгээ нэвтрүүлэх болсноор үйлчлүүлэгчдийн талархалыг ихэд хүлээж байна.
Дашрамд дуулгахад “Монкрем” ХХК нь “Халгай” брэндийн бүтээгдэхүүнүүдээр таны ойр дотны хэн бүхэнд хэрэгтэй, үнэ боломжийн бэлгийн багцуудыг худладаанд гаргасан юм билээ.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж
Өргөн дэлгэр сайхан шинэлээрэй.
Монкрем ХХК ,
Хан-Уул дүүрэг, 2-р хороо,"АПУ" ХХК-ийн замын эсрэг талд, 75-р сургуулийн хойно 35Б байр, Хүргэлтийн утас 80154373
Хайгуулын ажлыг эсэргүүцэгч Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно