Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн 11 дэх ээлжит тулаанаа ирэх амралтын өдөр буюу 1-р сарын 27-ны өдөр хийх гэж байгааг та бүхэн мэдэж буй. Мэргэжлийн бокс руу орсон цагаасаа хойш 10 тулаан хийхдээ 9-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчийн боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт IBO холбооны featherweight буюу хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх тулдадах өрсөлдөгч нь Клаудио Марреро юм.
С.Төгсцогт буюу King Tug маань өрсөлдөгч Клаудио Маррерог ялж чадвал WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшигч Гари Расселлтай тулалдах эрхтэй болох юм. Жинхэнэ дэлхийн аваргын бүсийн төлөө гэсэн үг .
Ийн өөрийн карьер болоод холбооных нь нэр хүндэд маш чухал нөлөө үзүүлэх тулаанаа хийх гэж буй МУГТ С.Төгсцогтод амжилт хүсж, хүндэтгэл илэрхийлэн 21 аймгийн Улсын өсвөрийн үеийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний үеэр “Архангай Алтан Дорнодын Дайчид” баг хамт олон С.Төгсцогтын “KING TUG” гэх рингнийх нь нэрээр ижилссэн өмсгөл өмсөн тогложээ. Энэхүү “Архангай Алтан Дорнод Дайчид” багийн эзэн нь “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболд ахалдагийг спортынхон андахгүй байх. Харин менежерээр нь та бидний сайн мэдэх ТВ коктейль хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр ажилладаг юм билээ. Угийн сэрэгэлэн, хөдөлгөөнтэй жүжигчин Цоомоо баг хамт олондоо сайн менежер гэгддэг юм билээ.
Т.Ариунболд нь Монголын спортын хөгжилд өөрийн гэх тодорхой хувь нэмрээ оруулж, хөрөнгө мөнгө хайрлахгүй яваа эрхэмүүдийн нэг. Тэрээр С.Төгсцогтыг анхлан мэргэжлийн боксын рингэнд гарахад нь үнэтэй хувь нэмэр оруулж, үргэлж дэмжиж ирсэн. Тиймээс ч С.Төгсцогтын амжилт энэ эрхэмтэй салшгүй холбоотой гэж ойлгож болох юм.
Ирэх ням гаригт болох гавьяат тамирчныхаа 11 дэх ээлжит тулааныг хэн хүнээс илүү догдлон, дээлийнх нь захыг мушгин суугаа хүн бол Т.Ариунболд. Дэлхийн дэвжээнд босоо яваа МУГТ С.Төгсцогтодоо нийт Монголчуудынхаа өмнөөс уухайн түрлэг илгээж, амжилт хүсье.
Хайгуулын ажлыг эсэргүүцэгч Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно