УИХ-ын гишүүн Л.Болд Ашигт малтмалын газрын дарга байхдаа Дорноговь аймгийн нутаг Хамарын хийдийн ойролцоо ашигт малтмалтын лиценз олгож, түүнийг нь БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд тайлбар хийсэн юм.
Тэрбээр “Намайг ажил авах үед Монгол Улсад хяналтгүй лиценз олгодог байдал хамгийн дээд цэгтээ хүрээд байсан. Ажил авсныхаа дараа би хоёр том шинэчлэл хийсэн. Нэдүгээрт, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг төрийн мэдэлд авах ажлыг хийсэн. Түүнээс хойш даанч ихэнх ордыг шүүхээр алдсан. Хоёрдугаарт, лиценз замбараагүй олгодог байдлыг өөрчилсөн. Гэхдээ өнөөдрийг хүртэл асуудал бүрэн шийдэгдээгүй байна. 2009 онд энэ лиценз хүчингүй болоод 2017 онд дахин олгогдсон. Намайг ажиллаж байхад агентлагийн дарга лиценз олгодог эрх байгаагүй. Харин намайг хувьсгалт тэмцэлд орж байгаа учраас гутаан доромжлох ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр тэр лицензийг би олгоогүй” гэсэн хариулт өглөө.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо