Болор цом наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Б.Баттулгад Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн зөвлөл санаачилга гарган, орон сууцтай болгох аяныг өрнүүлсэн билээ. Таван хүүхэдтэй, өнөө маргаашгүй зургаа дахь үрээ тэврэх гэж буй Болор цомын эзэн маань насаараа дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш хийсэн, хотод суурьшаад удаагүй учир орон сууцтай болж амжаагүй байсан юм.
"Болор цом-36" тэргүүн найрагчийг орон сууцтай болгох аян өрнөхтэй зэрэгцээд морь, бөхөд гар татдаггүй баячууд утга зохиолд гар татлаа гэсэн шүүмжлэл цахим сүлжээгээр өрнөж байсан.
Энэхүү буянтай үйлсийг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Г.Батсүх удирдан явуулсан бөгөөд одоогоор 40 сая төгрөг цугласан, Завхан аймгаас УИХ-д сонгогдсон Я.Санжмятав, З.Нарантуяа гишүүн нар тус бүр 10 сая төгрөг хандивлахаа мэдэгджээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо