Дуучин Э.Төрмандах удам залгах хүүтэй боллоо

Moderator
2019/01/19

Нийтийн дууны ертөнцөд хоолойныхоо чадлаар “аархаж”, үзэсгэлэнт эхнэртэйгээ хослон дуулж яваа хүн бол Э.Төрмандах. Уран бүтээлийн хэд хэдэн тайлан тоглолтоо хийж, үзэгч сонсогчдод хэдийнэ танил болоод амжсан тэрбээр сүүлийн жилүүдэд авьяаслаг эхнэрээ урлагийн тайзнаа гаргах нь ихэсч буй.
СУИС-ийн оюутны дотуур байрнаас эхлүүлсэн тэдний амьдрал өдгөө хоёр хөөрхөн охинтой. Тэгвэл өчигдөр дуучин О.Гансувд дахин амаржиж удам залгах хүү төрүүлжээ. Энэ талаар Э.Төрмандах цахим хуудаснаа Хайрт ханьдаа чин сэтгэлээсээ баярлалаа. Манай гал голомтонд хүү мэндэллээ… 100 жил амьдарнаа бүгдээрээ хэмээн бичжээ. Дуучдынхаа гэр бүлд шинээр мэндэлсэн хүнд нь нийт уншигчдынхаа өмнөөс эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.