“Саппоро” тусгай ажиллагаа ба биеэ үнэлэгчид

Moderator
2019/01/19

“Саппоро” тусгай  ажиллагаа ба биеэ үнэлэгчид

Сүүлийн жилүүдэд ар гэрийн амьдрал болон бусад асуудлуудаас болж охид, бүсгүйчүүд биеэ үнэлэх, амар хялбараар мөнгө олох аргыг илэрхийлэх болжээ. Саун, массаж нэрийн доор далд биеэн үнэлэлт явагддагийг Монголын дийлэнх залуучууд мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Энэхүү үйл явдлыг нийгэмд байдаг л зүйл мэт ойлгодог болж байгаа нь садар, самуун явдал  хэрхэн хавтгайрч байгаагийн илрэл.

Тэдгээр биеэ үнэлэгч охид, хүүхнүүд “ЭЭЖ” хэмээн авгайлан дуудах босстой гэх. Тэрхүү “Босс” ээж нь охидыг зуучилж, биеийг нь үнэлүүлэн орлогын нэлээд хувийг нь өөрийн ашиг болгон авдаг ажээ. Биеэ үнэлж байгаа охид хүүхнүүд наснаасаа хамаарч үнэ ханш нь өөр байх ба нас нь залуужих тусмаа өндар үнэлгээтэй болдог гэнэ. Тйимээс насанд хүрээгүй охид биеэ үнэлэх явдал улам бүр ихсээд байгаа ажээ. Биеэ үнэлэгчид цагаар болон хоногоор биеэ үнэлдэг гэх бөгөөд нэг цагийн 70-80 мянга, хоногийн 100-180 мянгаар үнэлдэг гэж ярих юм билээ.

Нийслэл Улаанбаатар хотын биеэ үнэлэлт, садар самуун их явагддаг газаруудын нэг нь Саппоро. Саппорогийн арын дараалсан олон буудлууд биеэ үнэлэлтийн “үүр” гэхэд хилсдэхгүй. Энэхүү буудлын эзэн нь улс төрийн карьер хөөдөг та бидний мэдэх нэгэн “авгай” байдаг гэх олны яриа бий. Биеэ үнэлэгчид цагаар болон хоногоор биеэ үнэлдэг баг нэг цагийн 70-80 мянга, хоногийн 100-180 мянгаар үнэлдэг гэх.

Энэхүү биеэ үнэлэх үйл явцыг бууруулж, биеэ үнэлэгчдийг зөв амьдралын хэвшилд чиглүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 хэлтсээс "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Саппоро" тусгай арга хэмжээг нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа юм байна.

Арга хэмжээ зохион байгуулагдсан эхний 7 хоногийн байдлаар "Саппоро" үйлчилгээний төв орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар бичгээр баталгаа авч зөв амьдралын хэвшилд чиглүүлэхээр дээрх иргэдийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан ажилд зуучлах арга хэмжээ авчээ. Уг арга хэмжээ нь хоёр сарын хугацаатай үргэлжлэх юм.

Энэрүү үйл ажиллагаа нь зарим нэг биеэ үнэлэгчид авралын гарц болж зөв замдаа орох боломж болж байгаа бол олон жил бие үнэлж, зуршлаасаа салахаа больсон биеэ үнэлэгчид үүрнээсээ дайжин байраа сэлгэн зугтаж байгаа ажээ.