Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр/01.18/ 60 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэдээлэл, танилцуулгыг сонсож, үүрэг чиглэл өглөө. Хуралдааны эхэнд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Гүндсамбуу 2018 онд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагаа, түүний үр дүн, цаашид анхаарах асуудал болон ил тод байдал, ахиц дэвшлийн тухай танилцуулав.
Өнгөрөгч онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 610.9 тэрбум төгрөгийн 1679 ажил өрнөжээ. Тухайн онд нийт худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулсан нь үйл ажиллагааны ил тод байдалд ахиц гарсныг тодорхой харуулж байна гэж холбогдох албанаас мэдээлэв. Тодруулбал, тендерт оролцогч нь орон зай хамааралгүй, цаг хугацааны хязгааргүйгээр тендерийн мэдээллийг үнэ төлбөргүй шууд татаж авч, оролцох боломжтой болсноор ийм ахиц гарчээ.
Худалдан авах ажиллагаанд дэвшилт гарсан ч олон нийтэд илүү нээлттэй, ил тод мэдээллийг бодитой хүргэх хэрэгтэй гэдгийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хурлын үеэр анхааруулллаа.
Тухайлбал, Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааг улам сайжруулж өмнөх жилүүдэд гарч байсан алдааг давтаж болохгүй. Ялангуяа шалгарсан төсөл тендерийн гэрээг цуцалдаг, авлигын шинжтэй үйлдэл гарган тухайн тендерийг цаг хугацаанд нь зарладаггүй, үүнээс болж дахин зарлаж бүтээн байгуулалтын ажлын намар эхлүүлдэг байдлыг таслан зогсоох ёстой гэж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн юм.
Тэрбээр “Ийм нөхцөл байдалд цэг тавихын тулд тендерийн цахим ажиллагааг олон нийтэд улам нээлттэй болгох хэрэгтэй. Зарлаж буй тендерийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийн хяналттайгаар Нийслэлийн иргэний танхимд шууд явуулдаг болох ёстой. Ийм хэлбэрт шилжих бэлтгэлийг холбогдох газрууд хангаж ажилла. Мөн тус газрын даргыг олон нийтийн өмнө нээлттэйгээр шалгаруулж томилох ёстой. Үүнийг зөрчиж, өөрийн эрх ашгийг гүйцэлдүүлэхээр санаархсан албан тушаалтанд хариуцлага тооцно” гэсэн юм. Ингээд нийслэлийн ИТХ, ЗДТГ-ынханд Худалдан авах ажиллагааг явуулахад бэлтгэх үүрэг өглөө.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Хайгуулын ажлыг эсэргүүцэгч Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно