ЧУУЛГАН: УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Moderator
2019/01/18

Хуулийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүллээ. Гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан: 

-Үзэл баримтлалын үед танин мэдэхүйн шинжтэй зүйлсийг хэлсэн. УИХ-ын дарга бол Ерөнхийлөгчийг түр эзгүйд орлодог, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байх эрхтэй. АТГ-ын даргыг томилдоггүй шүү дээ. Ерөнхийлөгч санал оруулж ирдэг.  Гишүүд хуулиа уншиж мэдээлэл өгч баймаар байна. Эцсийн хэлэлцүүлэг дээр хэлэлцэх эсэх үзэл баримтлалын шинжтэй хариулт өгөх нь ямар байдаг юм бол доо. Өчигдөр ТББХ-оор хэрэгжиж эхлэх хугацааг 25-нд гэж тохирсон. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Ямар ч байсан хуульд захирагдаж байна. Хүн өөрөө үгүй гэж байхад хуулийн дагуу л явах ёстой. Сүхбаатарын талбайд 50 мянган хүн цугласан гэдэг бас худлаа юм билээ. Цагдаагийн байгууллага энэ талаар нэгдсэн тоо өгөх байх. Сэтгэлийн хөөрлөөр төр барьдаг зүйлээ болих хэрэгтэй. Бүх ард түмний санал асуулга гэж бий. Хэрэгждэггүй. Дархлагдсан ерөнхийлөгч гэж байхгүй. Дархлагдсан хүн гэж байхгүй шүү. Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээгээд явна. ТББХ-оор нэг асуудлыг ярихгүй байна. Нэг гишүүн сайдад хариуцлага тооцох асуудлыг оруулж ирсэн. Өнөөдөр хэн чанга ярьсандаа биш хэн үнэн ярьсандаа л байх ёстой. МАН-ынхан бүгд гарч ирээд л та дарга бол та Ерөнхийлөгч бол гээд л та нар бүгд л хэлээд байсан. Хоёр жилийн дараа МАНАН-ийн толгойлогч гээд уналаа. Титэм үг чинь хэтэрлээ. Ард түмнээ талцуулах хэрэггүй. Хууль гэж батлагдахаар яаралтай хэрэгжүүлээд цагаан сараас өмнө энэ асуудлаа шийд. Надад асуулт байхгүй. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

-УИХ-ын даргыг өөрчлөх асуудал хууль нь батлагдаад, хэн нэгнээр солиод хуулиар олгосон эрх нь хязгаарлагдахгүй. Үе үеийн намын дарга нар УИХ-ын даргын суудалд сууж УИХ, Засгийн газрыг хамтад нь барьж ажиллаж ирсэн. УИХ-ын даргыг процессийн дагуу өөрчилнө, гэхдээ УИХ-ын даргын институци гэж нэрлээд байгаа зүйлийг өөрчлөх үү, Үндсэн хуулийг өөрчлөх ажил чинь энэ парламентын үед хэрэгжих үү. 

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан: 

-Хууль эцсийн хэлэлцүүлэгт орчихсон, одоо батлах шатандаа орсон гэдгийг манай гишүүд ойлгох хэрэгтэй байна. Тогтолцооны хувьд энерци байна шүү дээ. Англид 200-300 жил энэ асуудлыг ярьсан юм байна лээ.