Парламент дахь гишүүдийн дийлэнх олонхи санал гаргасан тохиолдолд УИХ-ын даргыг албан үүргээс нь чөлөөлдөг байх агуулга бүхий хуулийн төслүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн мэдүүлээд буй. Өчигдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороогоор хэлэлцэх үеэр энэ сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх горимын санал дэмжигдсэн. Энэ дагуу өнөөдөр хуулийн төслийг эцэслэн баталж, албан ёсоор батламжилснаар ирэх долоо хоногийн баасан гаригт хэрэгжиж эхлэхээр байгаа юм. Уг хуулийн төслүүд албан ёсоор хэрэгжиж эхэлснээр парламент дахь гишүүдийн дийлэнх олонх гарын үсгээ зурж, УИХ-ын даргыг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтээ өргөн мэдүүлэх боломж бүрдэх юм.
Өргөн мэдүүлэгдсэн тохиолдолд УИХ энгийн журмаар хэлэлцэн батална. Ингэхдээ саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганаар эцэслэн батлах процесс явагдах билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан бланкин дээрээ УИХ-ын даргыг албан үүргээс нь чөлөөлөх асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Гарын үсгийг өчигдрөөс эхлэн зуруулсан бөгөөд парламент дахь У.Хүрэлсүхийн талынхан уг асуудал дээр нэгдмэл байдалтай байгаа аж. Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан, гишүүд ойрын өдрүүдэд тойрогтоо ажиллах тул гарын үсэг цуглуулах ажлыг ийнхүү эрт эхлүүлсэн бололтой. Улмаар ирэх баасан гаригт саналаа өргөн мэдүүлж, намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх чигтэй байгаа юм.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ