УИХ гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авахад тэрээр дараах зүйлийг ярьжээ. “Монгол улсын ерөнхий сайд хуулиа ерөөсөө мэдэхгүй байна. 36 лиценз гэж ярьж байна. Үүнийг ойлгомжтойгоор тайлбарлавал нэг компани нэг хайгуулын талбай авлаа. Дахиад өргөтгөх шаардлага гарна. Тэгхэд хуулиараа дахиад тусдаа лиценз олгогдоно. Жишээлбэл нэг хүн орон сууц барилаа. 2 дахь өрөөгөө баривал 2 тусдаа үл хөдлөхийн гэрчилгээтэй болно гэсэн үг. Тэгээд л олон харагддаг. 36 биш 32. Зарчимын хувьд ялгаа алга. Улс төртэй холбоотойгоор хийж бүтээдэг хүмүүсийн нэр төрийг гутааж болохгүй. Би өөрийнхөө аавыг хэлж байна. Миний аав өдий олон жил хөдөлмөрлөхдөө хууль зөрчиж, хулгай хийж үзээгүй. Ямар нэгэн байдлаар төсөв, тендэртэй холбогдож огтхон ч үзээгүй. Миний аав Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг. Үүнийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ. Маш олон хүнийг ажлын баыраа хангаж, амьдралын баталгааг нь хангаж байгаа. Өнөөдөрийн төсвийн орлого нэмэгдлээ. Хэний ач гавьяа юм. Нямтайшир тэргүүтэй Монголын бизнесмэнүүдийн ач гавьяа. Өнөөдөр цалинг нь хэн олгож байгаая. Нямтайшир гэдэг хүн олгож байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэж байна. Хэн мөнгийг өгч байгаая. Баялаг бүтээгчид өгч байна. Ингэж хийж бүтээж байгаа хүмүүсрүүгээ дайрч байгаа нь маш гутамшигтай үйлдэл. Үүнийг мэдээж зүгээр өнгөрөөнө гэж байхгүй. Бизнэс хийж байгаа хүмүүсээр ерөнхий сайд өөрийгөө чимж, Монгол улсын нэрийн хуудас болгох ёстой.
Лиценз хурааж авна гэж яриад байгаа. Авч болно оо. Хуудийнхаа дагуу байх ёстой. Одоо хурааж авна гэвэл хууль зөрчсөн үйлдэл болно. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид юу гэж харах нь ойлгомжтой. Энэ нь Монгол улсын эдийн засгийг хямраах үйлдэл болно. Дээрэм хийх гэж байгаа бол бүгдийг нь дээрэмд. Хамаа алга. Дэмжвэл дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй байна” хэмээн У.Хүрэлсүхийн эсрэг байр сууриа илэрхийлээ.
Папараци.мн
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо