Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос энэ сарын 6-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Таерзиун, Жинан хотноо Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын их наадмыг зохион байгууллаа. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон спортын мастер Ш.Даваадорж гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.
Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээний нийлбэр дүнгээр 2016-2017 оны цуврал тэмцээнд чансаагаараа дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цувралд долдугаар байранд шалгарч Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигджээ. Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд 26 улсын 1200 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна. Ийн энэ төрлийн спортоор анхны Монгол хүн дэлхийд нэрээ бичүүлсан баярт үйл явдал болсон байна
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо