Оны өмнөх хамгийн сенсаацитай үйл явдалаар нэрлэгдсэн явдал бол Салхитын мөнгөний ордод явуулсан тусгай ажиллгаа. Энэхүү ажиллгааг ард түмэн алга ташин хүлээн авсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын тусгай зөвшөөрөл цуцлах “тусгай ажиллагаа” ганц үүгээр зогсохгүй нь бололтой.Тун удахгүй дахин нэг орд газрын тусгай зөвшөөрлийг “тусгай ажиллагаа”-ны дор цуцална гэх шуум явж эхэллээ. Тэрхүү “тусгай ажиллагаа”-ныхаа бэлтгэлийг хангаж эхэлсэн талаар Төрийн ордон, улс төрийн хүрээнд яригдаад эхэдснийг зарим нэг эх сурвалжууд дурьдаж байна.
Тусгай албаныхан, тагнуулынхан тэрхүү “тусгай ажиллагаа”-нд оролцдогоороо орно. Телевизийнхэн харин яаж ч магадгүй гэнэ. Юутай ч У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдаж магадгүй аж.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн овоо хараанд өртчихөөд байгаа, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн ямар орд, уул уурхайн компани “тусгай ажиллагаа”-ны бай болсон бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
У.Хүрэлсүх цаашид иймэрхүү “тусгай ажиллагаа”-г үргэлжлүүлэн явуулна гэдгээ Ерөнхий сайд ч, түүний танхимынхан ч нуулгүй хатуухан хэлж байсан.
Ийн Салхитын мөнгөний ордоор салхи хагалан эхэлсэн эзэнтэй төр гэдгээ харуулсан ийм ажиллагаа цаашид ч нэгээр тогтохгүй үргэлжлэх нь бололтой.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо