ЖДҮ-тай холбоотой асуудал нийгэмд нэлээд шуугийн тарьж буй. Тэгвэл Хуульчид ЖДҮХС-тай холбогдсон УИХ-ын гишүүдтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Харин УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох мэдээлэлд маргаан үүсгэх боломжгүй гэсэн хариуг Цэцээс өгсөн байна.
Цэцэд прокуророос ирүүлсэн мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг яллагдагчаар татсан, О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал болон бусад гишүүнийг эрх мэдлээ урвуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн шалгаж байгааг дурджээ. Тиймээс ЖДҮ-тэй холбоотой гишүүдийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дахин хандах боломжтой гэсэн байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо