Шатахууны үнэ өчигдрөөс дахин 50 төгрөгөөр буурч, хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 бензиний литр тутмын үнэ 1,835-1,840 төгрөг болжээ.
Энэ сарын 4-нд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож, үнийг үе шаттай бууруулна хэмээн мэдэгдсэн билээ. Ингээд литр тутмын үнэ нь 1,980 төгрөгт хүрээд байсан АИ-92 бензиний үнэ арванхоёрдугаар сарын 7-ноос 100 төгрөгөөр, өчигдрөөс дахин 50 төгрөгөөр буурсан байна.
Цаашид ч шатахууны үнэ үе шаттайгаар буурахыг салбарын яамнаас мэдэгдээд буй.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо