Намаржин утаагаар топорч, оновчтой бус шийдэл ярьж олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, ард иргэдээсээ нүүр буруулав уу гэлтэй Манантаж алга болсон сайдад нэгэн өргөмжлөлт шагнал төөрч очоод наалджээ. Тухайлбаол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас "Дэлхийн ногоон элч"-ээр шалгаруулжээ.
Мөн БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй "Ногоон паспорт" аяныг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагын "Байгаль орчны үндэсний хэмжээний Засаглал-2018"-аар шалгаруулсан гэнэ.
Эдгээр шагналыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өгчээ. Утаатай нийслэлд иргэд нь угаартах дээрээ тулаад байхад салбарын сайд нь эсрэгээр "Дэлхийн Ногоон элч" хэмээх алдарыг зүүгээд явж байдаг. Ёстой л Манантсан нийгмийн цайрсан эрх мэдэлтнүүд гэж ард түмэн нь нэрлэхээс өөр яах билээ дээ. "Дэлхийн ногоон элч" маань өргөмжлөл, цомоо аваад захын гэр хорооллоор яваад нэг үзээсэй дээ. Ногоон элчийн маань явсан замаар цэцэг, навч ургах нь дутах вий дээ!!!
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо