Дээлтэй залуу ба соёлжсон даргын элийрэл

Moderator
2018/12/24

Сүүлийн хэдэн өдөр албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглээд тун чиг хөл хөдөлгөөнтэй байна. Шинэ жил хэмээх баяр нь гадны баяр хэдий ч манай улсад нэлээд сүр дуулиантай тэмдэглэх болсон. Тэгвэл амралтын өдөр болсон нэгэн шинэ жилийн баярт Монгол дээлээ өмсөж ирсэн малчинг тохуурхаж, бүжиглүүлэхгүй хэмээсэн Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга олны дургүйг нэлээд хүргэв. Сошиалд түүний үйлдлийг эсэргүүцэж дээлтэй зургаа постолж байгаа бол зарим нь бүр дээлээ өмсөөд ажилдаа ирсэн сурагтай.

 

Тэрээр ийнхүү

 

пост бичсэнийхээ дараагаар олон хүнийг бухимдуулаад авсан бол өнөөдөр уучлалт гуйж байгаагаа мэдэгдсэн байна.