Эхчүүдийг 8 тэрбумаар амралтад явуулах санал цуцлагдлаа

Moderator
2018/12/21

Агаарын бохирдол ихтэй бүст амьдарч буй жирэмсэн болон 0-5 насны хүүхдүүдийг ээжтэй нь, тав хоног амралтын газарт амраах саналыг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулаад байсан билээ. Уг ажилд найман тэрбум төгрөг зарцуулна хэмээн тооцож  Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болсон байсан юм. Гэтэл уг саналыг Засгийн газраас  дэмжихгүй гэдэг  шийдвэр гаргажээ. Тиймд өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хасагдсан байна.