Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр эх орондоо бахархалтай сайхан амьдрах боломжийг авчирах, Нэгдмэл Монгол хөдөлгөөн ТББ-ыг байгуулсан гэдгээ албан ёсоор зарлалаа. Энэ хөдөлгөөнд эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болгоныг нэгдэхийг уриалсан юм. Тэрбээр АН-ын гишүүн хэвээрээ хэдий ч үүсээд буй улс төрийн нөхцөл байдалд санал шийдэл гаргах ёстой ч үүргээ биелүүлж чадахгүй, өөр хоорондоо хөлөө жийлцэж буй намынхандаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ бүхний ард намын нэр барьсан бүлэглэл байгаа нь асуудлыг үүсгээд байна гэв.
"Би С.Баяртай хамтарч Засгийн газар байгуулсан. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах нь МАНАН байгуулахаас тэс өөр. Хамтраад эх орныхоо төлөө ажиллая л гэсэн.Харин 2004 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь МАНАН-гийн эхлэл байсан. Би МАНАН-г байгуулахад оролцсон бол өдийд энд байхгүй, та нарын урд зогсоод ярих нүүргүй явах байлаа. Тийм улс төрчид л бий. Би тэдэнд туслаж энэхүү хөдөлгөөнөөрөө дээрэмдэж авсан лицензээ эргүүлж өгөх боломжийг олгож байна"
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нийгэмд нүүрлээд буй энэ асуудлыг шийдэхийн тулд нэн түрүүнд эдгээр ажлыг эхлүүлэх ёстой гэв.
1.Улс төрийн хонгилыг нураахын тулд бүх лицензийн наймааг зогсоож, Үндсэн хуулийн дагуу газрын баялгийг ард түмний мэдэлд шилжүүлж эзэн нь болгох ажлыг өрнүүлэх ёстой. Ингэж байж цөөн хэдэн хүний гараас салгах авна.
2.Монголчуудад биш гадныханд ашигтай зээлийг авдаг явдлыг зогсоох. Ард иргэдийг өрий дарамтаас салгах ёстой. Энэ бол 100 хувийн боломжтой ажил.Авлигачдын хууль бус аргаар олж авсан мөнгийг хуулийн дагуу хурааж аваад гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зарцуулах боломж бий.
3.Чинээлэг дундаж давхаргыг бий болгох. Яахаараа нэг хэсэг баяжиж нөгөөх нь туйлдаж байх ёстой гэж. Үүнийг дэмжихийн тулд нэгдсэн бодлого хэрэгтэй. Үүний тулд шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнийг хазаарлаж, жижиг ААН-үүдийг татварын дарамтаас гаргах ёстой.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ