Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийн шүүх хурал болжээ. Шүүхээс УБТЗ-ын дарга Д.Жигжидмааг ажлаас нь чөлөөлж, хилийн хориг тогтоох шийдвэрийг гаргажээ.
Шүүгчийн захирамжид чллагдагч Д.Жигжиднямаад авсан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгаж, захирамжийн хувийг хүргүүлэхийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Батсайханд даалгасугай гэжээ.
Мөн “Яллагдагч Д.Жигжидмаад авсан “Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт” Замын даргын албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг “Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт”-т даруй хүргүүлэхийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Батсайханд даалгасугай гэжээ.
Д.Жигжиднямааг Эрүүгийн цагдаагийн газрын, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Транс маш сервис” ХХК-тай УБТЗ-ын хамтран ажиллах гэрээний луйвар, дүү Д.Жүгдэрнямтайгаа хамтар Хонгконгод бүртгэлтэй оффшор компаниар дамжуулан 7,5 сая долларын гүйлгээ хийж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм.

Тайлбар
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо