Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн дотуур байранд амьдарч байгаа 40 орчим хүүхэд хоолонд хордож эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг асуудлаар газар дээр нь очиж ажиллаж байгаа аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Лхагважавтай холбогдож тодрууллаа.
Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хоолны хордлого авсан гэсэн мэдээлэл авлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр 12:30 цагийн орчимд энэ талаар бидэнд мэдэгдсэн. Дуудлагын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн хамтарсан баг газар дээр нь ажиллаж байна. Эмч нар өвдсөн хүүхдүүдэд үзлэг хийж, шинжилгээ аваад явсан. Бидний зүгээс хүүхдүүдийн идэж уусан хоол, унд, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулахаар аймгийн төв рүү явууллаа.
Эмнэлэгт хэдэн хүүхэд хүргэгдсэн вэ?
Одоогийн байдлаар 37 хүүхэд эмнэлэгт хэвтсэн. Сумын эмнэлэг нь 20 ортой юм байна. Орны тоо хэтэрсэн тул охидын дотуур байранд 10 ор дэлгэж, эмч, сувилагч гаргуулаад биеийн байдал нь гайгүй есөн хүүхдийг тэнд шилжүүлэн эмчилгээ хийж байна.
Хүүхдүүдийн биеийн байдал ямархуу байна?
Дөрвөн хүүхэд хүндэвтэр байдалтай байгаа. Бусад хүүхдүүдийн биеийн байдал дунд зэрэг байгаа.
Өвчилсөн хүүхдүүдээс ямар шинж тэмдэг илэрч байна?
Толгой өвдөнө, эргэнэ, дотор муухай оргино, бөөлжис хүрнэ, бөөлжинө, суулгана зэрэг шинж тэмдгүүд илэрсэн. Суулгалт бол их байна. Халуурч байгаа хүүхдүүд ч байна.
Ямар хоолноос хордсон талаар урьдчилсан дүгнэлт гарсан уу?
Урьдчилсан байдлаар дүгнэлт гараагүй. Өнгөрсөн тав дахь өдөр идсэн будаатай хуурганаас хордлого авсан байж болзошгүй байна. Тухайн өдрийн оройноос эхэлж хүүхдүүд бөөлжиж, анхны шинж тэмдгүүд нь илэрсэн байна. Эцэг эхчүүд бол халуун бууруулах, өвдөлт намдаах эм өгөөд, бүр болохгүй болохоор нь эмнэлэгт ханджээ.
Сумын Эрүүл мэндийн төвд шаардлагатай эм бэлдмэл хүрэлцээтэй байна уу?
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн зааврын дагуу эмчилгээ хийгдэж байгаа. Эмийн хангамж сайн байгаа. Бид өөрсдөө шаардлагатай эм, тариагаа авч ирсэн. Аймгийн төвөөс бас явуулж байна.
Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Сурвалжлагч: Ө.Нурболат
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ