“Positive Mongolians”-Позитив Монголианс онлайн төслийг санаачлагч Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар Монголдоо ирж хуримаа хийхээр болжээ. Тэд Швед улсад амьдардаг юм. Хосууд өөрсдийн санаачилсан Позитив Монголианс онлайн төслийнхээ хүрээнд Дэлхийгээр тархсан Монголчууд, Tuvshuu Dulguun vlog, Онлайн Зөвлөмж, Хосын жор зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг билээ. Хосууд өнгөрсөн намар эх орондоо ирж нижгэр хурим хийгээд буйсаныг уншигчид санаж байгаа биз ээ. Тэрээр Universe best songs-2010 тэмцээнд оролцож хэрхэн хөглөж байсан талаараа ийн бичжээ.
Би Universe Best Songs /2010 билүү 2011он/ -д оролцоод эхний 2 шатандаа тэнцээд, дараа нь 3-таа хасагдсан юм. Тэнцэхдээ дууныхаа аяыг мартаад, цээжинд үг нь байгаад байдаг. Аяа олдоггүй ээ.
Бүр аргаа бараад:
-Уучлаарай ая нь юу билээ гээд шүүгчээс асууцан чинь шүүгчид хөхрөөд шоолоод, Рагу татаж унаад инээгээд... Өөрөө дуулах гэж ороод аяа хаячаад орцон байсан ш дээ. Хүн сандрахаараа амнаас юу гарж байгааг ч ойлгодоггүй юм байна лээ. Тэгээд нэг юм аяаа санаад дуулсаан дуулсан. Ичээд бүр их нуудаг байж билээ хүмүүсээс. Одоо харин хөөрхөн хайр хүрээд байгаашдээ. Сэргэлэн л байсан байна лээ ш дээ. Ая асуугаад олчихсон. ГОЁ л хасагдсандаг. Кккк .
Энэ үед арзгар үс мода байсын байхдаа. 2-уул 2-уулаа нилээд арзайлгасан байх юм хэмээсэн байна. Нээрээ л хөтлөгч Одко дутахааргүй үсээ арзайлгажээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо