Хүн бүхэнд хүүхэд насны гэгээн дурсамж хадгалсан хар багын нандин нөхөрлөл байдаг. Харин зарим нь амжиргаа сайжирч, алдар хүндтэй болоод ирэхээрээ нөхөрлөлөө гээж, хэн байснаа мартдаг нь нууц биш.
Таагүй зүйлээс болж хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага аван эргэн уран бүтээлдээ эрчтэй орсон Ц.Алдармаа “Academy Awards-2018”-ын шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнээр тодорсон юм.
Энэ жилийн хувьд тэр ихэд уран бүтээлийн олз омог ихтэй байгаа тэрээр саяхан өөрийн инстаграм хуудаснаа нэгэн зураг байршуулсан нь дагагч олонд нь ихэд таалагджээ. Энэхүү цуг зогсож буй залуу нь Ц.Алдармаагийн багын найз бөгөөд хөдөөний эгэл боргил уяач залуу ажээ. Хүүхэд ахуй наснаасаа эхлэн өдгөө 28 жил нөхөрлөсөн жаргал зовлонгийн алинд нь цуг байдаг найз нь бөгөөд жилдээ ган, хоёрхон удаа нийслэл Улаанбаатар хотод орж ирэхдээ ийн хар багын найз жүжигчин Ц.Алдармаатай уулзаж дурсамж, дуртадгалаа хүүрнэн ярилцдаг гэнэ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо