УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрыг огцруулах асуудлаар намынхаа шийдвэрээс зөрсөн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан АН-аас УИХ-ын гишүүн Л.Болдыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшихийг хориглосон билээ.
Уг шийдвэрийг дургүйцэн хүлээн авсан УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гаргах хүсэлтийг намынхаа удирдлагуудад өгсөн.
Тэгвэл АН-ын Намын байгуулалтын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж УИХ-ын гишүүн Л.Болдын гишүүнчлэлээс татгалзах тухай мэдэгдэл, хүсэлтэд хариу өгчээ.
Уг албан бичигт Л.Болд гишүүний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдгээ мэдэгдэж, үндэслэлүүдээ тайлбарласан байна. Тухайлбал, АН-ын гишүүд, дэмжигчдийн итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдсоны хувьд үүрэг, хариуцлагаа ухамсарлан, АН-ыг мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх амлалтаа биелүүлсний дараа гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ дахин гаргахыг мэдэгджээ.
Т.ХУЛАН


Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо