Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэл бэлтгэл ажлыг явцыг танилцууллаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра танилцуулсан юм. Тэрбээр тус замын барилгын ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр бэлтгэж хангаж буйг хэллээ.
Бүтээн байгуулалт өрнөх газрыг бүрэн чөлөөлж дууссан бөгөөд олон улсын стандартад нийцэхүйц хүнд даацын зам тавих юм. Мөн иж бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай, ус зайлуулах шуудуутай байх ажээ. Түүнчлэн осол гарахаас урьдчилан сэргийлж, хонгил хийх юм байна. Хонгилын бүтээн байгуулалтыг 2020 онд дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Нийслэлийн ИТХ-ын хурлын дарга С.Амарсайхан танилцуулгыг сонсоод "Гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийг хэсэгчлэн хийж болохгүй. Мөн аюулгүй байдлыг бүрэн хангасан, стандарт тэмдэг тэмдэглэгээтэй байх ёстой шүү. Уг авто зам хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ байна. Тэгэхээр ойрын зургаан жилийн хэрэгцээг хангаж болох ч хүнын төвлөрөл нэмэгдэж, хот тэлэхийн хэрээр дахин шаардлага гарч болзошгүй. Тиймээс ойр орчны газрыг нь чөлөөлж, хамгаалалтад авах асуудлыг анхаарах хэрэгтэй" гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ