Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шударга бусын хонгилын талаар ээлжит видеогоо хийжээ. Энэ удаа тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал яригдахад шударга бусын хонгил хэрхэн ажилласан талаар тайлбар хийсэн байна. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад шударга бусын хонгил ажиллаж, Л.Гансүхийг хэрэгт холбосон. Энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг онилсон гэдгийг тэрбээр хэллээ.
Мөн тэрбээр “Монгол Улс цаашид хөгжихийн тулд шударга бусын хонгилыг нураах шаардлагатай. Энэ хонгилоос Монгол Улсын хямрал эхэлсэн. Харин Ц.Элбэгдорж, М.Энхболд болон тэднийг тойрон хүрээлэгч нарт маш их давуу талыг бий болгосон. Монголын газрын доорх баялгийг цөөн хүнд аваачсан. Тиймээс энэ хонгилыг устгах ёстой” хэмээн ярив.
Гэхдээ шударга бусын хонгил нурах дөхөж буй талаар тайлбар хийсэн байна. Харин энэ нуралт нь экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарыг тэвдүүлж эхэлсэн талаар тэрбээр ярьжээ.
Н.Алтанхуяг: Шударга бусын хонгил нурах дөхөж байна
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ