Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг чөлөөлөх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ хэмээн товлоод байсан ч хэлэлцэхээргүй болжээ. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын даргыг огцруулах бичгээ буцаан татсан байна. Тодруулбал, Хотын дарга С.Батболд өөрөө чөлөөлөгдөх өргөдөл өгсөн тул ийнхүү огцруулах бичгээ буцаажээ.
Хотын дарга С.Батболд нэгэнт чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхгүйгээр Ерөнхий сайд чөлөөлөх аж. Учир нь тэрбээр өөрөө өргөдлөө өгсөн тул чөлөөлөх асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаардаг байна.
Хотын даргыг томилохдоо хуулиараа НИТХ дахь МАН бүлэг санал болгоно. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж нэр дэвшигчийг тодруулах бөгөөд мөн Ерөнхий сайд санал оруулах аж.
НИТХ тухайн нэр дэвшигчийг дэмжвэл Ерөнхий сайд батламжилдаг хуулийн заалттай.
Харин өнөөдөрийн НИТХ-ын ээлжит хуралдаанаар 2019 оны төсвийг батлах асуудал хэлэлцэнэ.
Б.Анир
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ