УИХ-ын гишүүн Л.Болд АН-аас гарч байгаагаа зарлалаа

Moderator
2018/12/04

ИХ дахь АН-ын бүлгээс гарч байгаагаа мэдэгдээд байсан УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзах шийдвэр гаргажээ.

Учир нь түүнийг АН-ын бүлгийг тарааж байгаагаа илэрхийлж, энэ тухайгаа мэдэгдсэний дараа тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Л.Болд бүлгээс гарсан ч АН-ын гишүүн хэвээр байгаа тул бүлгийн үйл ажиллагаа хэвээр үргэлжилнэ" хэмээн мэдээлэл хийсэн юм. Тэгвэл бүлгийн даргын эл тайлбар Л.Болд гишүүнийг улс төрийн шийдвэр гаргахад хүргэжээ.

Үйл явдлыг сөхвөл, Засгийн газрыг огцруулахыг дэмжих тал дээр байр сууриа нэгтгэсэн УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг эсэргүүцэж, У.Хүрэлсүхийн талд санал өгсөн гишүүддээ хариуцлага тооцохоор  АН-ын Үндсэн дүрмийн хороо өчигдөр /2018.12.03/ хуралдсан юм. Тус хурлаас УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарыг намынхаа дүрмийг зөрчсөн гэх шийдвэр гаргаж, намын дарга С.Эрдэнэд тогтоол хүргүүлсний дагуу АН-ын даргын зүгээс намынхаа эсрэг ажилласан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэр гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Мурат, Л.Болд нарт сахилгын шийтгэл оноож, нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлахаа мэдэгдсэн юм.