Хардалт гэж юу вэ?

Moderator
2018/12/01

Хардалт нь итгэлээ хөсөрдүүлсээр туйлдаа хүрсэн хүний гаргадаг үйлдэл үү? ? Сэтгэцийн өвчин үү? Өөртөө итгэлгүй хүмүүсийн авир уу? Өөрөө асуудалтай хүний илэрч буй булхай юу? Эдгээр асуултанд хариулах хариулт, тайлбар олон бий. Хайртай бол хартай байх ёстой хэмээх гэр бүлийн бичигдээгүй хууль ч гэмээр олон хандлага байна. Мөн сэтгэл зүйчид хардалтыг Олдмол болон хэвшмэл хэмээн хоёр төрөлд хуваан үздэг. Олдмол хардалт тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог бол хэвшмэл хардалтын хувьд тухайн хүний зан байдлаас хамаардаг байна. Ихэнхи хүмүүсийн хувьд хардалтыг үзэн яддаг, түүнээс дайждаг, хартай хүний дэргэд үлдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Саяхны нэгэн судалгаагаар гэр бүл салалтын шалтгааны ихэнхи хувийг хардалт, үл итгэлцэлтэй холбоотой асуудал эзэлж байна гэсэн. Хардалт өнгөц харахад гэр бүлд байх ёстой хэм хэмжээ мэт харагдавч цаанаа маш их уршгийг дагуулж байдаг. Нэг ёсондоо хардах өвчин даамжирсаар сэтгэцийн эмгэг байдалд шилждэг. ХАРДАХ СОЛИОРОЛТОЙ .Ийм хардалт нь гэр бүлийн амьдралыг тамын тогоо мэт болгодог нь нууц биш. Хардах эмгэгтэй хүмүүс гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байхаас гадна өөрийнхөө бодлыг тулгадаг, дарангуйлагчийн шинжтэй байдаг. Ийм шинж тэмдэг гол төлөв эрчүүдэд ажиглагддаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд илүү сул дорой байдлаар илэрдэг. Гомдломтгой, хэрүүл нэхдэг, итгэлгүй, заргач,үг хаядаг, өөнтөгч байдаг. Өнөөдөр юу хийснийг чинь нэг бүрчлэн сонирхож, чиний эргэн тойронд байгаа эсрэг хүйстнүүдийн талаар нэгд нэгэнгүй мэдэж байхыг эрмэлздэг, найзуудтай чинь дотно холбоотой байхыг эрмэлздэг \өөрийнх нь мэдээгүй зүйлсийг тэд заавал мэдэж байгаа гэж боддог\, хаана хэнтэй юу хийж байгааг чинь үргэлж шалгаадаг \энэ нь халамж тавьж байгаагаас өөр өнгө аястай байдаг\, утсаар ярьж байхад чинь чих тавин анхааралтай сонсдог, чамайг гадаад үзэмжиндээ анхаарахад илт дургүйцдэг, бусдын нүдэнд өртүүлэх дургүй ЧИ МИНЬ БАЙГААГААРАА ИЛҮҮ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ гэдэг хардах эмгэгтэй хүмүүсийн брэнд үг.Цүнх болон халаасыг чинь ил далд байдлаар нэгждэг, сонждог бол та хартай хүнтэй учирчээ. Хардуулж байгаа хүмүүс аливаа юмнаас дөлөмтгий болж нэг л хэвийн баригдмал болчихдог. Найз нөхөд, хамт олносоо хөндийрч, өөртөө итгэлгүй, сул дорой нэгэн болж хардалтын давхар хамааралаас үүдэлтэй сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд бий болно. Хардуулхаас зайлсхийх гэж худлаа ярьж эхэлнэ. Тэдэнд хэдий үнэн явдал тохиолдож хийж гүйцэтгэх ажилтай явж байгаад ирсэн ч ойлгохгүй хардах вий хэмээн эмээх эсвэл залхсандаа худал үлгэр зохиож эхэлдэг. Үүнээс л шалтгаалж тухайн гэр бүлд үнэн зүйл гэж үгүй болж, цаашид хамтран амьдрах итгэлцэл итгэлийг устгадаг. Мөн хардуулж байгаа хүмүүс түргэн уур уцаартай болж, өөртөө бүрэн итгэлгүй, амьдралын идэвхигүй, хаалттай болж хувирах нь олон . Та түүнийг хардаж харамлсанаар өөртөө татах бус бүүр өөрөөсөө түлхэх нэг үндэс болдог юм. Хартай хүмүүст юу тохиолддог вэ? Хүмүүсийг цагаас нь эрт үхэлд хүргэдэг шалтгаануудын дотор хардалт дээгүүр байр эзэлж байна хэмээн анагаахын мэргэжилтнүүд түгшүүр зарлажээ. Учир нь хардалт бол хүний сэтгэл санааг самууруулах айхтар өвчнүүдийн эхлэл болдог. Хартай хүмүүс 10 – 15 жилээр насаа богиносгодог нь батлагдсан. Учир нь тэд энэ үйлдлээсээ болж байнга бухимдаж байдаг бөгөөд зүрхнийх нь цохилт огцом түргэсч судсаар нь гүйх цусны хурд нэмэгддэг учраас судаснууд нь амархан элэгдэнэ, ингэснээр зүрх судасны өвчнүүд, цусны даралт ихсэх зэрэг аюул учирна. Мөн үүн дээр архаг стресс, депресс, толгойн өвчин, нойргүйдэл, архаг ядаргаа зэргийг нэмэгдэнэ. Мөн гэр бүлийн амьдралд маш хортойгоор нөлөөлдөг нь энэ шалтгаанаар гэр бүлүүдийн 25% нь салж сарниж байгааг статистикийн тоо баримтаас харж болох юм. Хачирхалтай нь хавар намрын улиралд хамгийн олон гэр бүл хардалтаас болж хоёр тийш болдог гэнэ. Энэ улиралд хүмүүс “гормоны тоглолтондоо” хөтлөгдөн эсрэг хүйстэнтэйгээ сээтэгнэх хүсэлд автдаг, харин өвөл болон зуны халуунд хүмүүс тайван, налгар болж хардуулах зүйл бараг хийдэггүй гэнэ. Хардалтын солиоролд 40 гарсан эрчүүд их автдаг гэсэн бас нэгэн ажиглалт байдаг. Энэ насны эрчүүдийн бэлгийн идэвхи, чадавхи зэрэг нь сэтгэл зүйн шалтгаанаар буурах нь элбэг байдагтай холбоотой юм Харин сүүлийн үед залуужиж 20-35 насныханы дунд элбэгшсэн.Амьдал эхэлж аз жаргалаар бялхаж байх үе байтал хардаж,хариуцлага алдаж нэгнээ зовооно гэдэг эмгэнэл. Хүн хэдий их итгэл хүлээлгэнэ төдий чинээ итгэлийг нь алдахгүй гэж хичээдэг юм шүү. Хардаж, сэрдэхээ бүү урьтал болго. Хардалтын нүдээр эргэн тойронд байгаа зүйлс өөрөөр харагдаж, гэмгүй энгийн байгаа зүйлүүд ч хоорондоо уялдаа холбоотой, сэжиг бүхий болж хувирдаг. Тайвшир, тайван сайхан уур амьсгалыг бүрдүүлж байгаад түүнтэй ярилц, ойлгохыг хичээ, Чиний төлөө юу хийгээгүйн тухай бус, юу хийсэн тухай нь бод. Хэрэв өмнө нь алдаа гаргаж байсан бол алдааг нь уучилсан шиг уучил. Харилцаагаа халуун байлгаж, бие биедээ хайрын үг хэлж бай. Хэзээ хамгийн сүүлд итгэж хайрладагаа илэрхийлсэн бэ? Арай санахааргүй удаан хугацаанд хайртыгаа хардаж зовоосон юм биш биз?Хайртай бол хартай гэдэг үгийг март.Аливаа зүйлд хандахдаа тунг нь тааруулж эрүүлээр сэтгэж амьдрах нь аз жаргалын эхлэл болох байх. ЭРҮҮЛ МОНГОЛ ЭМЭГТЭЙ ЭЛЭГ БҮТЭН ГЭР БҮЛ