Авьяаслаг Монголчууд шоунд амжилттай оролцсон С.Маралын тухай сайхан мэдээ

Moderator
2018/11/29

Авьяаслаг Монголчууд шоунд амжилттай оролцсон Монголын Оюун Ухааны Академийн тамирчин Ой тогтоолтын спортын ОУ-ын Мастер С.Марал маань баг тамирчидтайгаа Хонконгд болох Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 дугаар сард оролцох юм.

Тэгвэл нэгэн баяртай мэдээ дуулгахад Нарантуул Трейд ХХК нь С.Маралын тэмцээнд оролцох зардлыг ивээн тэтгэж оюунлаг үйлсийг дэмжиж байгаад нь бид туйлын баяртай байна. Мөн цаашдын уралдаан тэмцээнд оролцох боломжийг нь хангаж компанийнхаа тамирчин болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Та бүхний ажил үйлс өөдрөг байх болтугай!

Дашрамд дурдахад манай хамт олон дотооддоо оюуны спортын 84 тэмцээнийг амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 10,300 гаруй тамирчдыг хамруулан олон улсын чанартай 50 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 861 медаль хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.

Монголын Оюун Ухааны Академийн
Захирал Х.Хатанбаатар