ХОЁУЛАА БҮЛЭГЛЭН 28 НАСТАЙ ЭМЭГТЭЙ Э-Г ХҮЧИНДЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
Энэ сарын 26-27 нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Вива сити” орон сууцны хорооллын М байранд /хохирогчийн нэр хүндэд халдаж болзошгүй тул байрны тоотыг дэлгэрэнгүй оруулаагүй болно/ 28 настай эмэгтэй Э-г УИХ-ын гишүүн асан Г, /31 настай/ түүний найз Э /31 настай/ нар бүлэглэн хүчиндэхийг завдсан гэх өргөдөл Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Хэрэг гарсан өдрийн өглөө хохирогч цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж өргөдөл гаргасан байна. Хохирогч гэх эмэгтэйн өргөдлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргажээ. Шинжээчид “Хэргийн газрын үзлэг хийхэд урьдчилсан байдлаар гэмт хэргийн ул мѳр илрээгүй” хэмээн үзсэн бөгөөд хохирогч эмэгтэйн биед үзлэг хийж, тэмдэглэл хѳтѳлж хэрэг бүртгэл нээжээ.
Албаны эх сурвалжийн хэлснээр, УИХ-ын гишүүн асан Г болон түүний найз Э нар хохирогч эмэгтэйн хүзүү, хөл, гуяны хэсгийг гэмтээжээ. Эмэгтэйн биеийн зарим хэсэг хөхөрч хавдсан, ѳгзѳг, хѳл, хөлний дотор хэсэг няцарсан байсан аж. Тухайн хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мѳрдѳн шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хохирогч эмэгтэйг 31 настай хоёр залуу бүтэн гурван цагийн турш /энэ сарын 27-ны шөнийн 01:00 цагаас 04:00 цагийн хооронд/ эрхэндээ оруулж, бэлгийн дур хүслээ хангахыг завдсан байна.
Хэргийн талаар эх сурвалж УИХ гишүүн асан Г-тэй утсаар холбогдон тодруулахад “Та нар боль л доо” гээд утсаа салгасан юм. Түүнтэй дахин холбогдож тодруулах гэсэн боловч тэрээр утсаа аваагүй юм. Хэрэв түүний хүчингийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдэг нь мѳрдѳн байцаалтын шатанд тогтоогдвол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-д заасны дагуу яллах юм байна. Уншигч УИХ-ын гишүүг асан "Г"-г гадаралж байгаа болов уу.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ