Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая шийдвэрээ гаргаж Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ
. Хуралдаанд 16 гишүүн оролцсоноос 10 гишүүн уг саналыг дэмжиж, нийт гишүүдийн 62,5 хувийн саналаар ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал дэмжигдлээ.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат санал гаргаж, хэрэв чуулганы хуралдаан дээр Засгийн газрыг огцруулах санал дэмжигдвэл кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Анхны орж ирсэн саналын томьёоллоор бол У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайд томилогдтол өөрөө үүрэг гүйцэтгэнэ гэж байна. Үүнийг өөрчилж Шадар сайдаар үүрэг гүйцэтгүүлье гэсэн санал гаргасан юм.
Байнгын хорооны хуралдаан даргалагч Д.Лүндээжанцан гишүүн хэлэхдээ:
Үүрэг гүйцэтгэж ирсэн янз бүрийн туршлага байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцорсны дараа шадар сайд Д.Тэрбишдавга үүрэг гүйцэтгэж байсан. Ж.Эрдэнэбат сайдыг огцорсны дараа өөрөө 28 хоног үүрэг гүйцэтгэж байсан гэх мэт жишээнүүд бий. Гэхдээ Д.Эрдэнэбат гишүүний оруулсан саналаар санал хураалт явуулж шийдье хэмээсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад 15 гишүүн оролцсоноос 9 нь дэмжиж 60 хувиар Д.Эрдэнэбат гишүүний гаргасан санал дэмжигдлээ.
Өөрөөр хэлбэл нэгдсэн чуулганы хуралдаан дээр гишүүдийн олонхи нь Засгийн газрыг огцруулахыг дэмжвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оронд Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх бөгөөд дараагийн шинэ Ерөнхий сайдад тамгыг хүлээлгэн өгнө.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо