МҮОНТ-ийн нүүр царай болсон хөтлөгч Д.Одзаяа нөхөр болох "нэгэн зүгт" гэх хамтлаг байсны гишүүн Заяатайгаа ихэд романтиглах дуртай нэгэн гэгддэг. Энэ тухайгаа ч сошиалд нээлттэй байдаг тэр нэгэн удаа хоёулангийнхаа нүцгэн эротик мөчийн зургаа дэлгэж олны шүүмжлэлд өртөж байсан удаатай. Нөхөр Заяагийнх нь яриагаар бол Д.Одзаяа нэлээд зөрүү хүн гэнэ. Тиймдээ ч саяхан Заяа олон жил хөндийрсөн уран бүтээлийн ажилдаа эргэн орж эхнэртээ зориулж "Зөрүүдхэн" гэх уран бүтээл гаргажээ. Тус дууныхаа клипэнд зөрүүд эхнэрээ тоглуулсан байна. Уран бүтээлийнхээ талаар "Монголд залуу гэр бүлийн дунд салалт их байна. Тиймээс түүний эсрэг юу хийж болох вэ гэж бид хоёр бодсон. Бид цаашдаа олон зүйл хийхээр төлөвлөж байна. Дараагийн уран бүтээл болох нэгэн уянгын дууныхаа клипэнд эхнэртэйгээ хамт тоглосон. 2019 ондоо залуу хосууддаа аль болох үлгэр жишээ байх, чаддаг зүйлээрээ туслах, нийгэмдээ байр сууриа зөвөөр харуулах тал дээр олон зүйл хийхээр төлөвлөж байна." гэжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо