Тодоуулбал, тэд МАН-ын УЗ нийт 29 гишүүнтэй ч өнөөдрийн хуралд 13 гишүүн суусан гэж мэдэгдсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нар өнөөдрийн УЗ-д санал өгөх эрхгүй гэж үзэж байгаагаа УЗ-ийн гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар мэдэгдсэн юм. Дээрх гишүүдээс санал авахгүй байх шаардлагыг нэр бүхий 10 гишүүн дэмжиж, МАН-ын УЗ-д хүргүүлсэн байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол УЗ-д суухгүй гэдгээ мэдэгдэв.
Гэвч МАН-ын удирдах зөвлөл хуралддагаараа хуралдаж шийдвэрээ гаргажээ. Тэд эхлээд Өмнөговь аймгийн намын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар намын хорооны дарга хэвээр үлдсэн байна.
Удирдах зөвлөл мөн нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд, огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ.
Харин Бүлгийн хурлын дараа Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо