Энэ өдөр манай улсын ХХ зууны түүхэн дэхь чухал тэмдэглэлт өдрүүдийн нэг яах аргагүй мөн. Богд Хаан нас барсанаар монголчуудын засаглалын хэлбэр, төрийн байгууламжийн талаар өмнө баримтлаж байсан чиг хандлагад эрс өөрчлөлт гарч Үндсэн Хуульт, хязгаарлагдмал эрхтэй Хаант засаглалын үзэл санааны дор хийгдэж байсан төсөл хойш тавигдаж ЗОУ-ын ҮХ-ийг иш болгосон шинэ ҮХ боловсруулах ажил хийгдсэн юм. 1924.5.31 нд ЗХУ, ДИУ -ын хоорнд байгуулсан гэрээгээр манай улсыг өмнөд хөршийн бүрэлдэхүүнд багтсан улс болохыг 2 тал харилцан тохирсон. Манайхны зүгээс шинэ ҮХ -ийн төсөл дээр яаравчлан сууж, ЗХУ-ын санал, шахалтыг хүлээн авч 1924.11.2-26 нд хуралдсан олон ардын төлөөллөөс бүрдсэн Улсын их хурлаараа шинэ ҮХ-ийг батлан БНМАУ гэдэг шинэ улс байгуулснаа тунхаглан зарласан нь дээрх 2 улсын гэрээг эсэргүүцсэн хэрэг юм.
Үүний сацуу энэ үеэр монголчууд Шиньжаан дахь газар нутагаа өөртөө нэгтгэж авах талаар шийдэмгий акц явуулж ч байв. 1945.10.20-ны өдөр манайд явуулсан бүх нийтийн санал асуулга бол энэхүү 24 оны гэрээний 5-р заалт албан ёсоор цуцлагдлаа гэсэн үг юм. 1949 онд Чан Кайши тэргүүт ДИУ унаж Мао тэргүүт БНХАУ байгуулагдахад шинэ байдал үүссэн. Гэхдээ хятад л бол хятад, Чан болон Мао тэдний залгамжлагчдын Монгол улсын талаар баримтлах бодлого яг адилхан. Тэд биднийг алдагдсан газар нутаг хэмээн нэрлэдэг. Тусгаар байх гэдэг бас мөнхийн биш шүү гэдгийг үргэлж санаж яв. Урвагч нар цаг үргэлж оршдог.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ