УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны маргаашийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдэхгүй байсаар хойшлуулсан юм. Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдолд долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэх учиртай. Энэ хугацаа маргааш дуусгавар болох билээ.
Мөн маргааш Нийслэлийн засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах МАН-ын Удирдах зөвлөл, намын даргын өгсөн чиглэлийг хүлээн авах эсэх асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ. НИТХ нь 45 төлөөлөгчтэй бөгөөд сөрөг хүчний 11 төлөөлөгчээс бүрдэж буй. Харин МАН-ын НИТХ дахь бүлэг хоёр хуваагдсан тул хотын даргыг огцруулах асуудал тодорхойгүй байдал шилжээд байгаа юм.
Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хэлэлцэхээр байсан ч НИТХ-ын ирц бүрдээгүй тул хойшлуулсан билээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо