УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Бидний эрхэм дотны хүн, нэрт удирдаач, Улсын Филармонийн Уран сайхны удирдагч, МУУГЗ Намсрайжавын Бүтэнбаяр 2018 оны 11 дүгээр сарын 23-нд хүнд өвчний улмаас ид хийж бүтээх насандаа таалал төгсч, нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолдлоо.
Н.Бүтэнбаяр нь 1951онд Улаанбаатар хотод төрж, 1964 онд ХБДС, 1972 онд Ленинград хотын Хөгжмийн дунд сургууль, 1977 онд Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг эрдүү хийлч мэргэжлээр, 1990 онд симфони удирдаачийн мэргэжлээр төгсөн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нэгэн байлаа. Тэр цаг мөчөөс эхлэн Монголын урлаг соёлын салбар тэр дундаа Монгол Улсын Филармонид тасралтгүй 28 жил ажиллахдаа өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц арга барил, орон зайгаа тод дархлан бий болгож чадсан үе залгамжилсан нэрт удирдаач, авьяаслаг зохион байгуулагч, чадварлаг сурган хүмүүжүүлэгч байсан юм.
Тэрээр дэлхийн болон монголынхоо хөгжмийн урлагийг сурталчлан таниулж, хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн юм.
Талийгаачийн ажилч хичээнгүй, шударга, эгэл даруу, нөхөрсөг, тууштай зан занар бид бүгдийн зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо