“Очир” тѳвийн буудлын ѳрѳѳнд аймшигтайгаар амиа алдсан 13 настай охины шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 10:00 цагт эхэлсэн. Долоон цаг орчим үргэлжилсэн шүүх хурал завсарлаж, шүүгчид шийдвэрээ танилцуулав.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.
М.Амарболд, Д.Жавхлан нарт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч М.Амарбол, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өчигдөр шийдвэрлэсэн билээ.
Мөн Д.Жавхлан, М.Амарболд нарт оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, тэдний цагдан хоригдсон 429 хоногийг эдлэх ялын хоногийн тоонд оруулсан тооцхоор болсон байна.
Иргэний хариуцагч “Очир” төв буюу “Алтан –Очир энд Голд стар” компани болон Д.Жавхлан нараас тус бүр 3 сая 636 мянга 417 төгрөг, шүүгдэгч нэг сая 136 мянга 417 төгрөг, нийт 8 сая 400 мянган төгрөгийг гаргуулан ар гэрт олгохоор болж, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 100 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн шүүхийн шийдвэр үнэн зөв гараасай хэмээсэн иргэд болон талийгч охины ар гэрийнхний гомдол харууслын сэтгэл бага ч гэсэн тавирлаа. Мөн хохирогчийн өмгөөл Р.Булгамаа болон бусад дэмжсэн хүмүүстээ талархасан сэтгэлий илэрхийлж байсан юм. Ингээд шүүх хуралын үеийн зурагаас толилуулая.
ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ