УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлангаас Засгийн газар огцрох, УИХ тарах асуудлаар байр суурийг нь авлаа. С.Жавхлан гишүүнтэй МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх 1 цаг орчим уулзсан нь анхаарал татсан юм.
-Та сая МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй уулзлаа. Уулзалтаар юу ярилцав?
-Засгийн газрыг огцруулах асуудлаар ярилцсан нь үнэн. Би МАН-ын хоёр бүлгийн байр суурийг хоёуланг нь дэмжихгүй байгаа. Эд нар ямар байдлаар ажиллаж байгааг Монголын ард түмэн харж байгаа. Би шинэ Засгийн газар бүрдэж ч дэмжихгүй, хөндлөн хэвтэнэ. Ээлжлэн л энэ 65-ын бүлгийнхэн хоол идлээ. Эд нарыг би дэмжихгүй гэдгээ хэллээ. МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх надад баахан гарын үсэг үзүүллээ. Би зурахгүй гээд л гаргалаа.
-Та яагаад чуулганы хуралдаандаа суухгүй байгаа юм?
-Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс орон, ард түмэн чинь дэлбэрлээ гэж өчнөөн хэлж байсан. Тэр үед намайг хэн ч сонсоогүй. Одоо эд нар хэрэлдээд булайгаа дэлгэж л байг. Би бол ганцхан кноптой, бие даагч гишүүн.
-Та Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж кноп дарах уу?
-Шунал ихэдвэл шулам болно. Шударга ихэдвэл хэнхэг болно. Би ямар кноп дарах нь миний эрхийн асуудал.
-Та ЖДҮХС-гийн зээл тойрсон асуудлыг хэрхэн харж байна?
-Ер нь энэ хулгайч нар зодолдох тусам Монголын ард түмэнд ашигтай. Цаашдаа ч муу хүмүүс төрд орж ирэхгүй.
-Та тодорхой хариулт өгөхгүй байгаа нь ямар нэг байдлаар тор олонд орох гээд хүлээж байна гэсэн хардлага төрүүллээ?
-Надад ямар нэг байдлаар амлалт өгсөн, би тохироонд орсон зүйл байхгүй. Намайг тойроод л гүйгээд л байна. Надад энэ улстөрчид чинь гэнэт их хайртай болчихлоо.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо