​Н.Номтойбаяр: ‘ЖДҮ’-чин биш гишүүд ‘ЖДҮ’-чин гишүүдээ шалгах Түр хороо байгуулж байна

Moderator
2018/11/21

Нэр бүхий УИХ-ын  гишүүд Түр хороо байгуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангаас хамаарал бүхий этгээдээр дамжуулан зээл авсан гишүүдийн асуудлыг судалж шалгах, хариуцлага тооцох ажлыг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд нарын гишүүд хийж байна.

Тус түр хороонд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, А.Ундраа, Н.Амарзаяа, О.Содбилэг, Д.Ганболд, АН-аас Б.Пүрэвдорж нарын гишүүд багтжээ. Түр хороо хуулийн байгууллагтай хамтран ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг шалгах юм байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбар “ ‘ЖДҮ’-чин биш гишүүд ‘ЖДҮ’-чин гишүүдээ шалгах Түр хороо байгуулж байна” гэдгийг тодотголоо.

Мэдээллийг дэлгэрэнгүйг доорх видеоноос үзнэ үү.