ЖДҮХ сангаас нэр бүхий гишүүд зээл авсан гишүүдийн дээгүүр УИХ-ын гишүүн Б.Ундармаа бичигдээд байгаа. Тэгвэл Б.Ундармаа гишүүний “Бишрэлт” их дэлгүүрээс худалдан авалт хийхгүй байхыг уриалж, дээрх наалтыг наасан байна. Цаашид ЖДҮ-ийн сангаас албан тушаалаа урвуулан зээл авсан нөхдийн бизнесийг дэмжихгүй байх уриалга ч цахим орчинд идэвхжлээ. Энэхүү үйл ажиллагааг "Бид Уучлахгүй" цахим жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс санаачилсан байна. ЖДҮХ сангаас зээл авсан томоохон бизнес эрхлэгчдийн дэлгүүр, үйлчилгээний төвүүдэд дээрх бичгийг нааж үйлчлүүлэхгүй байх уриалга ч цахим орчинд дэмжлэг хүлээгээд буй юм. Энэ үйл ажиллагаа нь хуулийн ямар нэгэн зөрчилгүй болохыг санаачлагчдын зүгээс дуулгаж байна.

ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ