ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн, сайд нарыг АТГ-аас шалгаж буй. Үүнтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор баривчилгаа явуулсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тодруулбал, "Хас говь транс" компанийн захирал н.Чагнаасүрэн, "Жаргалант харвeст" компанийн захирал Л.Батсүрэн нарыг саатуулсан гэжээ.
"Жаргалант харвест" ХХК нь Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг, ЖДҮХС-гаас 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан, харин "Хас говь транс" нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй гэхдээ 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл байна.
Б.Анир
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо