Авлигатай тэмцэх газар Барс захын хойд талд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэнд газар авчээ. Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаярыг хотын мээр байх үед буюу 2012 оны зургадугаар сарын 22‑ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт дэвсгэрт 0,23 га газрыг АТГ ажилчдын орон сууц барина хэмээн авсан байна. Түүнийг нь 2018 оны гуравдугаар сарын 27‑ны өдөр одоогийн хотын дарга Су.Батболд сунгасан байгаа юм.
Хотын газрыг сөөм ямхыг ч үлдээлгүй зарсан гэгдэх хотын фракцыг хотын төв талбайгаасаа эхлээд дүүргүүдийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг авцгаасан гэдэг яриа тарсаар удаж буй. Тэгвэл ийнхүү эхнээсээ дүүргүүдэд байх цэцэрлэгт хүрээнгүүд рүү орсон гэдгийг энэхүү баримтууд баталж байгаа юм. Ажилчдын орон сууц барих нь төрийн байгууллагад байх ёстой асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэнд газар авсан нь шударга үнэнд хэр нийцэх вэ.
С.Нацагтовуу




Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо