Зам тээвэр хөгжлийн яамны байранд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг өнгөрөгч наймдугаар сарын 9-ны өдөр гарсан билээ.
Тэгвэл уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Уг хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна. Тодруулбал, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л-ийг яллагдагчаар татсан аж. Мөн уг хэргийн талаар НПГ-ын Хяналтын прокурор Г.Бясман “Хавтаст хэргээс баримт алга болсон гэдэг нь ташаа зүйл. Уг хэргийн нотлох баримтуудыг бэхжүүлж авсан. Хэрэгт авсан нотлох баримтуудаас алга болсон үрэгдсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж ярьсан байдаг.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо